Өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 30-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна.

Өнгөрсөн баасан гаригт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 35 үйлдлийг бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 30-ийнх нь эзэн холбогдогчийг тогтоон шалгаж эхэлсэн байна. Уг хоногт нийслэлд бусдын биед гэмтэл учруулах нэг, хүчиндэх нэг, хулгайлах тав, танхайрах зургаа гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд оршин суух 17 настай А-г хашаандаа байхад нь үл таних 25 настай залуу боож, унаган хүчиндсэн байна. Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж. Мөн зам тээврийн 24 осол бүртгэгдэж, 15 хүн гэмтсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 114 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг