Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа. Уг газрыг УИХ-д АН-аас нэр дэвшсэн Л.Болд, Ц.Оюунгэрэл иргэдэд өгнө хэмээн амласан хэмээн хэвлэлээр цацагдсан билээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр болох Яармагийн замын урд талд иргэдэд газар олгож байгаа. Уг газрыг УИХ-д АН-аас нэр дэвшсэн Л.Болд, Ц.Оюунгэрэл иргэдэд өгнө хэмээн амласан хэмээн хэвлэлээр цацагдсан билээ. Энэ талаар Хан-Уул дүүргийн Тамгын газрын хэвлэлийн ажилтнаас тодруулахад, “Тухайн газар нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг бөгөөд тус газарт нийслэл, дүүргийн зүгээс шийдвэр гаргаж газар олгодоггүй болохыг нийт иргэдэд анхааруулж байна. Энэхүү эмх замбараагүй үйл ажиллагааг зохион байгуулж буй этгээдүүдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг мэдэгдье” гэв.
Б.Чимэг