Өнгөрсөн гуравдугаар сард болсон Хонконгийн захирагчийг сонгох сонгуульд ялалт байгуулсан Лян Жэньин өчигдөр тангаргаа өргөлөө. Энэхүү ёслолын арга хэмжээнд БНХАУ-ын дарга Ху Жиньто оролцсон байна. 57 настай Лян Жэньиний тангараг өргөх ажиллагаа нь Хонконг БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс болсны 15 жилийн ойн өдөр тохиож байгаагаараа онцлог болжээ. Мөн Хонконгийн шинэ дарга үүрэгт ажилдаа албан ёсоор орох өдөр эсэргүүцлийн цуглаан гарсан байна. ВВС-гийн мэдээлснээр Хонконгийн оршин суугчид үл хөдлөх хөрөнгийн үнэ өндөр болсон, баян ядуугийн ялгаа эрс байгаад сэтгэл хэнгалуун бус байгаагаа энэ үеэр илэрхийлжээ. Ц.Болор



















































