Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүн өмнөөс
секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 26-28 градус дулаан
байна.Ихэнх нутгаар солигдмол үүлтэй, баруун төв, говийн нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 18-23 градус, говийн бүс нутгаар 28-33 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.



















































