Өнөөдөр цэцийн 20 жилийн ойд зориулсан хурал болно

Өнөөдөр 09.30 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд “Үндсэн хуульт ёсны төлөвшил, цаашдын хандлага” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болох юм. Энэхүү хурал нь Монгол Улс Үндсэн хуулийн Цэцийн 20 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан зохион байгуулагдахаар болсон юм. Тус хуралд Үндсэн хуулийн Цэцийн дарга, гишүүд, хууль зүйн шинжлэх ухааны эрдэмтэд, БНСУ, БНТУ, ХБНГУ, ОХУ-ын Үндсэн хуулийн шүүгч, төлөөлөгчид илтгэл тавин хэлэлцүүлэхээр болжээ. Мөн 20 жилийн ойн арга хэмжээ энэ сарын 1-3-ны хооронд болох бөгөөд үүнд оролцохоор хамтын харилцаа бүхий гадаадын хэд хэдэн улс, орны Үндсэн хуулийн шүүхийн төлөөлөгч нар хүрэлцэн ирээд байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn