Академич Р.Барсболдыг “Хүндэтгэлийн одон”-оор шагналаа

ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, академич Р.Барсболд ОХУ-ын төрийн дээд шагнал “Хүндэтгэлийн одон”-оор шагнууллаа. Түүнийг үлэг гүрвэлийн судалгаанд оруулсан хувь нэмрийг үнэлсэн энэхүү шагналыг гардуулах ёслол өчигдөр ОХУ-ын Элчин сайдын яаманд болсон юм. Нэрт эрдэмтэн Бямбын Ринчений хүү Р.Барсболд нь Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн палеонтологич юм. Тэрбээр 1972 онд Х.Осмольска, Е. Рониевич нартай хамтран галимим, 1981 онд гарудимим болон түүний бүл, инген, 1983 онд адазавр, энигмозаврын бүл, 1984 онд А.Пэрлээтэй хамт харпимим болон түүний бүл, 1986 онд конкорэптор, 1988 онд ансеримим зэрэг үлэг гүрвэлийн зүйлүүдийг нээсэн нь дэлхийн үлэг гүрвэлийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Д.Ундрах 24tsag.mn