Сирийн ерөнхийлөгч Башар Ал Асадыг энгийн иргэдийнхээ амь насыг эрх
мэдлээ ашиглан хөнөөж байгаа хэмээн Европын холбоо үзэж байгаа.

Сирийн ерөнхийлөгч Башар Ал Асадыг энгийн иргэдийнхээ амь насыг эрх мэдлээ ашиглан хөнөөж байгаа хэмээн Европын холбоо үзэж байгаа. Засгийн газраа огцрохыг шаардсан иргэдийн амь насанд цэргийнхэн халдсаар байгаа бөгөөд өдгөө 12 мянгад хүрчээ. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон энэ үйл явдлыг иргэний дайн дэгдэхэд ойрхон байна гэж дүгнэсэн. Сирийн ерөнхийлөгч ч тус улс дайны байдалтай байгааг өнгөрсөн долоо хоногт зарласан юм. Харин сүүлийн өдрүүдэд Швейцарийн нийслэл Женев хотод Европын орнуудын удирдлагууд уулзаж, Сирийн ерөнхийлөгчийг огцруулах талаар санал нэгдсэн байна. Тэд Сирид шилжилтийн Засгийн газар байгуулж, шинэ Үндсэн хуультай болгоно хэмээн тохиролцсон тухай Францын Гадаад хэргийн сайд Лоран Фабиус мэдэгджээ. Хэрэв Европын орнууд Башар Ал Асадыг баривчлахаар болвол Ливийн удирдагч М.Каддафийн хувь заяа дахин давтагдаж болзошгүй гэж зарим ажигалагчид үзэж байна.
Б.Баяр