Нийслэлийн энэ оны төгсөгчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах бол өмнөх оныхон ЭМШУИС-ийн 131 тоотоос авах аж.

Нийслэлийн энэ оны төгсөгчид батламжаа сурч буй сургуулийн захиргаанаас томилогдсон багш, ажилтнаас авах бол өмнөх оныхон ЭМШУИС-ийн 131 тоотоос авах аж.
Харин хөдөө орон нутгийн шалгуулагчид батламжаа аймгийн Боловсрол, соёлын газрын элсэлтийн шалгалтын зөвлөгөө, мэдээллийн ажилтнаас авах юм байна. Батламж нь хоёр жилийн хугацаанд хүчинтэй ба үрэгдүүлсэн тохиолдолд дахин олгохгүй гэнэ.
Шалгуулагч шалгалтын дүн, оноог өөрийн бүртгэлийн дугаар болон нууц код ашиглан www.eec.mn цахим хуудсаас үзэх боломжтой .
Хэрэв үүнтэй санал нийлэхгүй, даалгаврын хариулттай холбоотой өргөдөл, гомдлыг дүн, оноо зарласнаас хойш ажлын таван өдөрт багтаан нийслэлийн Боловсролын үнэлгээний төвд ирүүлэх юм байна.
Б.Золбоо