Малайзын улс төрийн шинжээч Абдул Разак Багиндагийн захиалгаар тус улсын цагдаа нарт зэрлэгээр алуулсан Ш.Алтантуяа гэгч Монгол бүсгүйн үхлийг сонгуулийн өмнөх хар PR болгон ашиглаж байна.

Малайзын улс төрийн шинжээч Абдул Разак Багиндагийн захиалгаар тус улсын цагдаа нарт зэрлэгээр алуулсан Ш.Алтантуяа гэгч монгол бүсгүйн үхлийг сонгуулийн өмнөх хар PR болгон ашиглаж байна. Тус улсын Засгийн газар Францаас 1,1 тэрбум ам.доллараар цөмийн шумбагч хөлөг худалдан авсан бөгөөд 142 сая ам.доллар нь Малайзын Абдул Разак Багиндагийн халаасанд орсон гэж сөрөг хүчнийхэн тайлбарлажээ. Малайзын Засгийн газрын тэргүүн Нажиб Разак “ Шумбагч хөлгийг өндөр үнээр худалдаж авах хэлэлцээрийн үеэр орчуулагч хийж байсан монгол бүсгүйг ажлынхаа хөлсийг нэхсэнийх нь төлөө захиалгаар хөнөөлгөсөн ч шүүхээс Абдул Разак Багиндаг цагаатгасан юм” гэж мэдээлсэн байна. Сөрөн хүчнийхний хүсэлтийн дагуу Францын шүүхээс онгоцны наймаатай холбоотой хэргийг сэргээгээд байгаа аж.
Ц.Болор