“Хурд”-ынхан хөдөө орон нутгаар тоглолттой явна

Хурд хамтлагынхан хөдөө орон нутгаар аялан тоглолт хийж байгаа юм. “Best of Hurd” нэртэй уг аялан тоглолтод охидын “Шанз-3” хамтлаг оролцож байгаа бөгөөд “Хурд”-ынхан хуучны сэтгэлд хоногшсон дуунуудаасаа гадна шинэ уран бүтээлүүдээ хүргэж байгаа юм байна. Эхний тоглолт Хэнтий аймгийн төв талбайд болсон бөгөөд үнэгүй болж буйгаараа онцлог аж. Харин өнөөдөр тэд Дорнод, дараа нь Сүхбаатарт тоглох гэнэ. Мөн Өмнөговь, Дорноговь руу явж тоглохоор төлөвлөөд байгаа юм байна.
Д.Ундрах 24tsag.mn