АНУ-д согтуугаар машин барьдаг жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор нэгэн сонирхолтой төхөөрөмж бүтээжээ.

АНУ-д согтуугаар машин барьдаг жолооч нарт анхааруулга өгөх зорилгоор нэгэн сонирхолтой төхөөрөмж бүтээжээ. Энэ нь ариун цэвэрийн өрөөнүүдэд байрлуулах суултуур аж. Тус суултуур нь анхаарал татахуйц эмэгтэй хүний хоолойгоор гэртээ аюулгүй харихын тулд найзыгаа эсвэл такси дуудах хэрэгтэйг сануулдаг байна. Энэхүү тосгуур нь ойртоход дээрх бичигдсэн мессежийг уншдаг гэнэ. Эрчүүд эмэгтэйчүүдийг бодвол согтуугаар машин барих нь гурав дахин их байдаг. Тиймээс онцгойлон эрчүүдэд зориулжээ. АНУ-ын зарим мужийн үйлчилгээний газрууд энэ төхөөрөмжийг туршиж байгаа гэнэ.
Ц.Болор