зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Архангай аймагт 29-ний өглөө хүртэл санал хураалт явагдсан ноцтой зөрчил илэрсэн

2012-7-03
0
ЖИРГЭХ
МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондогтой сонгуулийн дүнгийн талаар ярилцлаа.
527-1341281780544558_256968401078728_1059263115_n   МАН-ын Хяналтын хорооны дарга Л.Дондогтой сонгуулийн дүнгийн талаар ярилцлаа.

-МАН ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй санал тоолох машиныг сонгууль будлиантуулсан  гэж эсэргүүцэл илэрхийлж байгаа нь ямар үндэслэлтэй юм бэ?
-Асуудлын гол нь ялсан, ялагдсандаа биш. Маш ойлгомжтой булхай луйвар  явагдсан болохоор л МАН болон бусад улстөрийн хүчин дуу нэгтэй СЕХ-нд шаардлага хүргүүлсэн. Автоматаар санал тоолох асуудал байнга маргаан будлиан дагуулдаг гэдгийг дэлхийн олон улс орон батлаад, ном хүртэл гаргасан байна шүү дээ. Сонгууль  луйвардах  буюу  цахим сонгууль явуулах арга гэдэг номыг телевизийн баримтат киног үндэслэн гаргасан юм билээ. Саяны УИХ, НИТХ-ын сонгуулийг будлиантай болсон гээд эсэргүүцээд байгаа юм. Тиймээс хэн хэндээ элдэв юм саналгүй гар аргаар саналаа тоолчихъё гэсэн хүсэлт тавьсан. Сонгууль будлиантай болж уу, үгүй юу гэдгийн бурууг автомат машинд чихээд байгаа юм биш. Машинд буруу байхгүй. Ганцхан программ алдаатай. Ингэж үзээд Сонгуулийн Ерөнхий хороонд гомдлын дагуу бүх материалаа хүргээд өгчихсөн. Автомат машинаас гадна СЕХ бас нэг илэрхий зөрчил гаргасан.

-Ямар зөрчил гэж?
-Санал өгөх нийт сонгогчдын тоо, санал авсан тоотой давхцах эцсийн тооцоог гаргасан. Энэ зөрчигдсөн. Хэсгийн хороо хуралдаанаараа санал тоолсон тохиолдолд хэлэлцэн шийдвэрээ сонсгосны дараа хүчин төгөлдөр саналын хуудсыг багцлан боож, битүүмжлэн хурлын тогтоолын тэмдэглэлийг сонгуулийн бусад баримт бичгийн хамт салбар хороонд өгнө. Салбар хороогүй бол тойргийн хороонд нэн даруй ирүүлнэ гэсэн.
   Өөрөөр хэлбэл, саналын хуудсыг хүчинтэй, хүчингүй гэж ялгах тогтоол бий. 2012  оны тавдугаар сарын 15-ны 60 дугаар тогтоолоор батлагдсан зааврын “хүчинтэй, хүчингүйгээр” саналын хуудсыг ялгах, 68 дугаар тогтоолоор баталсан журмыг дугуйлснаас өөрөөр тэмдэглэснийг өөр тэмдэглэл хийсэнд тооцно гэсэн заалтуудыг хүчингүй болгосон. Энэ  нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 46.4-ийн “Нам эвсэл, нэр дэвшигчийн авсан саналын дүнг саналын хүчинтэй хуудсаар тооцно зэрэг заалтыг илт зөрчсөн байна.
Гэтэл СЕХ-ноос 2012 оны зургаадугаар сарын 26-ны өдөр гаргасан 127 дугаар тогтоол нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн маш олон заалтыг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, СЕХ хууль бус 127 дугаар тогтоолыг санал хураах өдрөөс хоёр өдрийн өмнө гаргаж мөрдсөнөөр УИХ, НИТХ-ын сонгуулийн дүнг нэгтгэхдээ хүчинтэй, хүчингүй саналын  хуудсыг ялган, багцлан боож битүүмжлэн, үүний дараа хэсгийн хорооны тогтоол үйлдэж, салбар болон  тойргийн хороонд хүргүүлэх тухай хуулийн заалт хэрэгжихгүйд хүрч, санал хураалтын дүнг буд­лиантуулсан.

-Та бүхний гомдлын хариуг хэд хоногийн дараа өгөх ёстой вэ?

-Гурав хоногийн дотор өгнө гэж хуулиндаа заасан байгаа.

-Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд СЕХ ямар хариуцлага хүлээх вэ?
-СЕХ  сонгууль   будлиулсан бол бүрэн бүрэлдэхүүнээрээ  огцрохоос эхлээд хуулиндаа хариуцлага хүлээх субъект нь тодорхой байгаа.

-СЕХ 127 дугаар тогтоолыг хүчингүй болговол 100 мянга гаруй саналын хуудсыг ахиж шалгаж нягтлах боломжтой болно гэж МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх хэлсэн. Энэ тоо танай намын саналд нөлөөлөх болохоор ийнхүү маш тодорхой хэлсэн юм уу?
-Ер нь бол урд өмнөх сонгуулиудаар нийт сонгогчдын 1.5-1.6 хувь нь хүчингүй болдог байсан. Одоо 10 гаруй хувь нь хүчингүй болчихоод байна. 120 мянган сонгогч Үндсэн хуулийн эрхээ хэрэгжүүлж чадахгүйд хүрч байгаа юм. Хуучин 10 мянга байдаг байсан бол одоо 120 мянга болчихоод байна. 120 мянган хүний санал сонгуульд айхтар нөлөө үзүүлнэ гэж байхгүй л дээ. Үнэхээр тэдгээр саналыг хүчингүй болгох хэрэгтэй байна уу, үгүй юу гэдгийг бид гараар тоолж байж мэднэ. Түүнээс машин илүү, дутуу будсан юмыг сонгуулийн дүнд тусгаж, зарчмыг алдагдуулж байна. Энэ нь хасагдахаар санал байна уу, харгалзаж үзэхээр санал уу гэдгийг шалгаж  үзэх хэрэгтэй шүү дээ.

-Эрх  чөлөөг   хэрэгжүүлэгч намын дарга мэдэгдэл хийхдээ “Сонгууль будлиантай болсон. Яагаад гэвэл, жирийн сонгогчийн хувиар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намдаа санал өгсөн. Гэтэл миний санал өгсөн тойрогт манай нам ганц ч санал авсангүй гэдэг дүн гарсан нь жирийн сонгогчийг ч эргэлзэхэд хүргэлээ” гэж байсан. Магадгүй улстөрийн намууд сонгуульд ялагдаж сураагүйдээ энэ мэтийн тайлбар арга саам эрэлхийлсэн юм болов уу?
-Маш тодорхой жишээ татъя л даа. Архангай айм­гийн тойргийн нэгтгэсэн дүнг үзье. Архангай аймгийн Их тамир суманд 2285 хүн санал өгсөн. Гэтэл тухайн тойрогт нэр дэвшигчдэд санал өгсөн сонгогчдын тоог хуваагаад үзэхэд тус суманд 386 санал сох дутсан. Хүчинтэй саналын хуудасны тоо гэдэг дээр таарах ёстой нэр дэвшигчдийн нэр санал өгсөн тоотой тэнцэх ёстой биз дээ.
   Нэг хэсгийн хороонд 386  санал дутсан гээд үзэхэд Архангай аймгийн хэм­жээ¬гээр нийтдээ 4588 санал хаачсан нь мэдэгдэхгүй алга болсон. Эдгээр хүмүүсийн санал хаана очоод алга болов гэдэг зүйл асуултын тэмдэгтэй үлдэж байгаа юм. Тиймээс машин үнэн тоол¬сон байна уу. Худлаа тоолсон байна уу гэдгийг юуны түрүүнд нягтлах ёстой. Дараа дараагийн сонгуульд энэ машиныг ашиглана. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд ашиглана. МАН сонгуульд ялагдах гээд байгаадаа биш. Ерөөсөө энэ удаа машинаа магадлаад үнэхээр үнэн зөв доголдолгүй машин байна гээд шалгаад, итгэх нь нэг хэрэг. Болохгүй байна гэд­гийг нотлох юм бол өөр програм ашиглаж болно шүү дээ.
   Ингэж үнэн зөв эсэх эргэлзээг гаргахын төлөө бид тэмцэж байна. МАН ялагдчихаад тахимаа өгөхгүйдээ гол нь биш. Бид ялж, ялагдаж, бас адил тэнцүү байж ч  үзсэн.  Одоогийн   байдлаар сүрхий олон саналаар сонгуульд ялагдчихсан ч юм алга. 2-3 хүний л  тооны асуудал байгаа шүү дээ. Хамтарсан Засгийн газар байгуулаад л явна. Нэг их харамсаж, халаглаад, айж,  гуньж гутраад байгаа зүйлгүй. Дахин хэлэхэд,  дараа дараагийн сонгуульд хэрэгтэй гэдэг утгаараа тэмцээд байна.

-МАН жагсаал цуглаан хийх гэж байна. Олон нийтийг эмх замбараагүй байдалд уриалан дуудлаа гэх зэрэг мэдээлэл гадуур тархах боллоо. МАН сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаа юм биш биз дээ?
-МАН-ын хувьд жагсаал цуглаанд  нэг  их ач холбогдол өгөхгүй байгаа. Асуудлыг дэвэргэж, нийгмийг эмх замбараагүй байдалд хүргэх замаар асуудалд хандахгүй.  Ер нь бол  бусад нам эвслээс жагсаж, шударга ёсыг тогтооё  гэсэн санал их ирж байна. Орон нутаг, аймгуудаас ч ийм санал их ирсэн. Үүнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс СЕХ-той хэл амаа ойлголцоно гэж найдаж байна. Болж өгвөл улсын хэмжээнд саналыг гараар тоолъё гэсэн. Төвөгтэй байна гэвэл аймгууд дээр хийе. Нийт зургаан  аймгийн санал тоолох асуудлыг хөндсөн.

-СЕХ  гараар санал тоолох хүсэлтийг хүлээж авахгүй гэвэл танай нам ямар арга хэмжээ авах вэ?
-СЕХ-ны шийдвэрийг буруу гэдгийг нотлох газрууд бий  шүү дээ. СЕХ бол маргаан шийдвэрлэх дээд байгууллага биш. Үндсэн хуулийн Цэц гэж бий. Бид шат дараатай  арга хэмжээгээ авна. Яваандаа хууль бус 127 дугаар тогтоолын асуудлаар ҮХЦ-д хандана. Материалаа ч бэлдчихсэн. 

-Асуудлын гол нь машиндаа юу, хуулиндаа юу?
-Энэ жилийн хувьд Сонгуулийн хууль маш сайн болсон. Тийм учраас сонгууль бүрээр элдэв бэлэг сэлт тараадаг асуудал арилсан. Хуучин цагийн хууль зөрчсөн зүйл ч эрс хумигдсан. Хамгийн гол нь асуудал санал тоолох машинд бий. Машиныхаа алдааг засах юм бол дараа дараагийн сонгууль хэл амгүй явагдах болно.

-Автомат машин санал будлиантуулсан гэдэг нь нотлогдвол төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэнтэй адилхан гэж ойлгож болох уу?

-Тэгж үзэхээс өөр аргагүй шүү дээ. Хэрвээ тэр нь нотлогдсон бол сонгууль будлиантуулсан АН-ын гишүүд төрийн эргэлт хийх ажиллагаанд оролцсон.

-МАН  өнгөрсөн дөрвөн жилд эрх баригч байсан. Гэтэл бүх эрх мэдэл гарт нь төвлөрчихөөд байхад өнөөдөр сонгууль будлиантсан гэж автомат машинд буруугаа чихээд сууж болох уу?

-Хамгийн гол нь энэ асуудал Монгол Улсын Тэргүүн шадар сайдын эрхлэх хүрээнд багтдаг юм. Эрх мэдлийнхээ хүрээнд санал тоолох  машин авах мөнгө нь түүний багцад багтсан. Тиймээс МАН-д дангаар шийдэх сонирхол байгаагүй. Хоёрдугаарт, төрийн хүн учраас Н.Алтанхуягт итгэл хүлээлгэсэн хэрэг. Гэвч энэ асуудалд хариуцлагагүй хандлаа  гээд УИХ-ын гишүүд дараа нь ярьж байсныг санаж байгаа биз дээ.
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (122.201.18.155)
    zunug uvgun mini tetgevertee gar daa hoo
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • монгол (202.179.18.189)
    ЯЛАГДАЖ СУРААЧ. ТЭГЭЭД ХУУЧИН ГАРААР ТООЛДОГ АРГАДАА ШИЛЖЭЭД ЛУЙВАРАА ХИЙЕ ГЭЖ ҮҮ ТҮҮНИЙ ОРОНД ГАРААР ТООЛСОН БОЛ МАНАЙ НАМ ЯЛАХ БАЙСАН ГЭЭЧ
    2012 оны 07 сарын 04 | Хариулах
  • (183.81.169.5)
    МАН жижиг намуудын тоонд орчихсон цохиж явна лээ. Арай л хэтэрхий доошоо орж байна.
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
    • Dondog
      Bi ooroo avsan. Gevch hahuul avdaggui ugend ordoggui shudarga mashin avchihaj
      2012 оны 07 сарын 03
  • (202.9.47.129)
    DONDOG teneg kommunist *** tsaashaa!!!
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
    • Dondog
      Bi ooroo avsan. Gevch hahuul avdaggui ugend ordoggui shudarga mashin avchihaj
      2012 оны 07 сарын 03
  • (114.31.70.73)
    сонгуулийн машиныг хэн авсан юм бэ
    2012 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    1 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    1 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    2 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    2 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    2 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    2 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    3 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “СОР17” олон улсын бага хурлын бэлтгэл ажилтай танилцав
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК