Английн Лондон хотын гол бэлэг тэмдэг болсон Биг Бен цамхагийн нэрийг
өөрчлөх шийдвэрийг өнөөдөр тус улсын парламентаас гаргасан тухай AP
агентлаг мэдээллээ.

Английн Лондон хотын гол бэлэг тэмдэг болсон Биг Бен цамхагийн нэрийг өөрчлөх шийдвэрийг өнөөдөр тус улсын парламентаас гаргасан тухай AP агентлаг мэдээллээ. Английн парламентийн ордны оройд байх 96 метр өндөр энэ цагийг хатан хаан II Элизабетэд зориулан босгосон түүхтэй юм. Харин энэ жил хатан хааны төр барьсны 60 жилийн ой тохиож буй тул түүний нэрийн товчлолоор “Liz tower” хэмээн өөрчлөхөөр болжээ.
Энэ талаар Ажилчны намын дарга Эд Милибанд “Хатан хаан Элизабетийн амьдрал, алдар гавьяаг таниулах зөв шийдвэр” гэжээ. Английн парламентийн цамхагийг 1858 онд барьсан бол Биг Бен цагийг
жилийн дараа байруулсан байна. Ингэснээр тус цамхагийг нийтээр нь Биг Бен цагийн
нэрээр нэрлэх болсон байна.
Б.Баяр