Бохир ус цэвэрлэдэг байгууламжийг шалгажээ

“Чандмань-Баянхонгор” ХХК, Шаргалжуут рашаан сувиллын бохир ус цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаанд хяналт тавьжээ. Үүнд 2011 онд өгсөн албан шаардлагын хэрэгжилт болон холбогдох хуулиуд, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журамын хэрэгжилт хэр байгааг шалгасан байна. Цэвэрлэх байгууламжуудын цэвэрлэгээний үр дүн “Чандмань-Баянхонгор” ХХК 3.9 хувь, Шаргалжуут рашаан сувиллын газар 40 хувьтай цэвэрлэгдэж байна. Цэвэрлэх байгууламжуудын техник, технологийн засвар дуусч, ашиглалтанд орсны дараа цэвэрлэгээний үр дүнг бүрэн үнэлэх, дүгнэх боломжтой юм. Мөн Улсын байцаагчдын өгсөн албан шаардлагын биелэлт 80 хувьтай хэрэгжиж байгаа аж.
Д.Ундрах 24tsag.mn