АНУ-д шуурганы улмаас 13 хүн амь насаа алдлаа

АНУ-ын зүүн эргийн хэд хэдэн нутгийг дайрсан хүчтэй шуурганы улмаас 13 хүний амь эрсдэн байна. Мөн 17 цагийн турш Вашингтоны 440 мянган оршин суугч гэрэл цахилгаангүй байсны дараа Вашингтонд 15 хоногийн онц байдал зарлалаа. АНУ-ын төрийн тэргүүн Барак Обама байгалийн гамшгийн уршгийг даван туулахад муж улсуудын эрх баригчдад шаардлагатай тусламжийг үзүүлэхийг Онц байдлын агентлагт тушаасан бөгөөд байгалийн гамшигт ихээр нэрвэгдсэн Виржини, Огайо, Баруун Виржини муж улсын захирагч нартай утсаар ярьж байдалтай танилцсан байна. Америкийн нийслэлийг цахилгаанаар хангадаг компани засварын ажил долоо хоног үргэлжилж болзошгүйг анхааруулжээ.
Д.Ундрах 24tsag.mn