Наадмын тасалбарын үнэ 2500-гаас эхэлнэ

Улсын баярын нээлтийн болон бусад арга хэмжээний тасалбарыг энэ сарын 5-наас эхэлж борлуулах юм байна. Энэ жилийн баяр наадмын тасалбар 2500-12000 төгрөгийн үнэтэй байгаа. Долдугаар сарын 11-ний нээлтийн тасалбар 8000-12000 төгрөг, долдугаар сарын 12-ны бөхийн барилдааны тасалбар үдээс өмнө 2500-3000, үдээс хойших 6000-9000 төгрөгийн үнэтэй, харин шөвгийн дөрвөн бөхийн барилдааны тасалбар 6000-9000 төгрөгөөр зарагдах гэнэ. Наадмын тасалбарыг НЗДТГ болон СТӨ-ний кассаар борлуулна.
Д.Ундрах 24tsag.mn