“Dell” корпораци 28 ам.доллараар “Quest”-ийг худалдаж авна

Өчигдөр “Dell” корпораци “Quest” компанид нэг ширхэг хувьцааньд 28 ам.доллар төлөх саналыг гаргасан байна. Ингэснээр тус компанийг нийт 2.15 тэрбум ам.доллараар худалдаж авахаар болжээ. Ингэснээр персонал компьютер үйлдвэрлэлийн зах зээл дээр програм хангамжийн бизнесийн хамаарлыг багасгах ач холбогдолтой ажээ. Тэд өнгөрсөн хоёрдугаар сарын 4-нд анх худалдан авах үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд 2013 оны гуравдугаар хагас гэхэд худалдан авч дуусах гэнэ. “Dell” корпорацитай зэрэгцээд “Insight Ventures” фирм мөн “Quest” программ хангамжийн компанийг худалдан авах хүсэлт гаргасан байна. Ингэснээр энэ хоёр компанийн хооронд үнийг саналын өрсөлдөөн өрнөсөн байна. Өнгөрсөн гуравдугаар сард “Insight Ventures” нэг ширхэг хувьцаанд 23 ам.доллар төлөх үнийн санал “Quest” компанид тавьж байжээ. Харин зургадугаар сард “Quest” компани нэг ширхэг хувьцааг 25.50 ам.доллараар худалдах үнийн санал гаргасан байна.
Д.Ундрах 24tsag.mn