Хийн түлшний агуулахад гал гарч хоёр хүн амиа алджээ

ОХУ-ын Ангарск хотод газрын тос нөөцлөх томоохон хэмжээний агуулахад гал гарсны улмаас хоёр хүн амиа алдаж, нэг хүн шархадсан байна. Энэхүү хэргийн талаар албаныхан өнөөдөр мэдээлсэн байна. Гал гарсан хийн түлшний агуулах нь 500 куб метр газрын тос хуримтлуулах хүчин чадалтай, газар доор байрладаг барилга аж. Гал орон нутгийн цагаар өглөөний 08.31 цагт гарсан байна. Галын аврах анги шуурхай ажилласны үр дүнд галыг түргэн хугацаанд унтрааж чадлаа хэмээн Газрын тосны албаныхан мэдэгдлээ.
Д.Ундрах 24tsag.mn