Манчестрийн их сургуулийн судлаач Жон Лигээр удирдуулсан багийнхан Арктикийн нөхцөл байдал шувууны амьдрах үндсэн хэв шинжид хэрхэн өөрчлөлт оруулж байгааг тогтоох судалгааг хийжээ. Мөн тэд шувуу гүйхдээ хэр зэрэг энерги зарцуулдгийг тогтооход чиглэн ажилсан байна. Судалгаагаа тахиатай төстэй “хадны цагаан ятуу”-нд хийсэн байна. Хадны цагаан ятуу нь Арктикийн хаа сайгүй тархан амьдардаг бол сүүлийн үед хэт таргалалтаасаа болон нисэж чадалгүй газарт унах болжээ. Үүний учир нь шувууд Арктикийн хүйтэнг давахын тулд өөртөө өөхөн давхрага бий болгох гэж хоол тэжээлээ нэмэгдүүлэх болжээ. Тиймээс агаарт нисвэл зохих жингээс хэтэрсэн тул одоо нисэхээсээ илүү маш хурдан гүйх болсон байна. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж шувуудын бүтцэд өөрчлөлт ороход хүргэх болжээ. Эрдэмтдийн таамаглаж байгаагаар тахиа ч мөн энэ шувууны адилаар нисэхээ больсон гэж таамаглаж байгаа аж.
Ц.Болор



















































