Яармагийн дэнжид газар авах нь талаар болжээ

Өчигдөр Яармагийн урд дэнжид иргэд олноороо байсан билээ. Учир нь “Газар олгох нь” гэсэн цуу ярианаас болж цуглаад байсан юм. Гэхдээ энэ яриа нь ор үндэсгүй худал цуурхал болохыг иргэд Хан-Уул дүүргийн Газрын албаныханаас мэдээд өөрсдийн сайн дураар тарцгаасан байна. . Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын албаныхан хэлэхдээ “Иргэд өөрсдийн ухамсраар өчигдөр 21.00 цагаас эхлэн тарсан. Үүнд цагдаа болон бусад холбогдох албаныхны шахалт шаардлага байгаагүй” гэжээ.
Хан-Уул дүүргийн дөрвөөс наймдугаар хорооны нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилдэг Яармагийн урд дэнж нь Тусгай хамгаалалттай газар нутагт харьяалагддаг байна.Тиймээс иргэдийн хувийн хэрэгцээнд шууд өгөх эрх зүйн зохицуулалтгүй аж. Энэ хэрэг явдлыг хууль хягалтын байгуулга шалгаж , хэргийн эзнийг тогтоохоор ажиллаж байна.