
Төвийн нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн ихэнх газраар бороо, говийн нутгийн зүүн хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Алтайн өвөр говиор 31-36 градус, говь болон зүүн зүгийн нутгаар 27-32 градус, бусад нутгаар 22-27 градус дулаан байна.