АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах тухай сураг сонсогдож байсан.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон Монголд айлчлах тухай сураг сонсогдож байсан. Тэгвэл түүний Монголд хийх айлчлалын тов тодорхой болжээ. Тэрбээр ирэх даваа гараг буюу долоодугаар сарын есний өдөр Монголд ирэх юм байна. Хатагтай Хиллари Клинтон Улаанбаатар хотод болох Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгүүдийн хуралд оролцохоор ирж байгаа нь энэ аж. Тэрбээр айлчлалынхаа үеэр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ерөнхий сайд С.Батболд нартай уулзах юм.
Б.Баяр