"Газар" хөдөлгөөнийхөн уулзалтаа хойшлууллаа

“Газар” хөдөлгөөнөөс гэр хороололд амьдардаг иргэдийн хоёрдугаар чуулганыг өнөөдөр зохион байгуулах байсан. Гэсэн ч Хан-Уул дүүрэгт иргэдэд газар олгож байгаа гэсэн мэдээллийн дагуу иргэдийн дунд газар булаацалдсан маргаан өрнөсөн учир энэхүү хурал хойшилсон байна. Эх сурвалжийн мэдээллэж буйгаар тус хурал энэ сарын сүүлээр болох аж. УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл хэвлэлийнхэнд хандаж “ Телевизээр мэдээ үзэж байхад нэг иргэн АН газар олгох амлалтаа хэрэгжүүл гэж байна лээ. Бид иргэдэд газрыг нь хуулийн дагуу эзэмшүүлнэ. Гол нь энэ бүхэн хуулийн дагуу явах ёстой. НИТХ бүрэн эрхээ биелүүлж эхэлмэгц энэ амлалтаа шат дараатайгаар хэрэгжүүлнэ. Харин дээрх хууль бус үйл ажиллагаа хяналтаас гарч, иргэд газар булаацалдаад эхэлбэл ноцтой үр дагаварт хүргэнэ. Тиймээс ийм худал өдөөн хатгалгад бүү автаач гэж иргэдэд уриалъя” гэлээ.
Д.Ундрах 24tsag.mn