
Өнөөдөр АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жонатан Эдлтон нутаг буцаж буйтай холбогдуулан ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүлээн авч уулзана. АНУ-ын элчин сайдыг хүлээн авах ажиллагаа 11 цагт Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн танхимд болно.
Элчин сайд Жонатан Эдлтон нь 1984 оноос хойш АНУ-ын гадаад харилцаанд ажиллаж буй туршлагатай ахлах ажилтнуудын нэг юм.
Б.Баяр