Аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулж байна

Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо нь Солонгосын Чанар стандартын баталгаажуулалтын байгууллага болох KQA-тай хамтран OHSAS-18001 концерциунмыг байгуулж, тус стандартыг нэвтрүүлэх зорилгоор холбогдох албаны хүмүүсийг сургалтанд хамруулж байна. Үндэсний хэмжээний зөвлөхүүдийг бэлтгэх тус сургалт энэ сарын 7-ныг хүртэл үргэлжлэх юм. Сургалтыг Солонгос улсын Чанар станпартын байгууллагын ахлах зөвлөх Хан Сан Сул хэрэгжүүлж байгаа бөгөөд шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллагуудад OHSAS-18001 стандартын сертификат олгон аж. Монгол Улсад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Олон улсын OHSAS-18001 стандартыг нэврүүлэх зорилготой энэхүү сургалт гурван үе шаттай явагдах гэнэ. Эхний ээлжинд 15 байгууллагын инженер,техникийн ажилтнуудыг оролцуулж байна.
Д.Ундрах 24tsag.mn