Хөвсгөл аймагт найргийн наадам болно

“Тархинаас ургасан суут ухаан” улсын хэмжээний яруу найргийн наадам Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр суманд энэ сарын 6-нд болох гэж байна. Энэхүү наадам Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн утга зохиолын нэгдлээс зохион байгуулж буй академич, Монгол улсын хөдөлмөрийн баатар Б.Ширэндэвийн 100 жилийн ойд зориулагдаж байгаа. Наадмын эхний шатанд 60 гаруй бүтээл ирснээс сүүлийн шатанд 11 найрагчийн бүтээл шалгарчээ. Үүнд, Д.Урианхай, А.Эрдэнэ-Очир, О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Б.Энхтөр, Б.Болорцэрэн, Б.Төгсжаргал, Ж.Баттулга, Б.Хадбаатар, Л.Ганчимэг, Н.Минжинсайхан нарын бүтээл аж. Найргийн наадмын тэргүүн бүтээлийг нэг сая төгрөг, дэд байрыг 500 мянга болон тусгай байрын гурван бүтээлийг 250 мянгаар урамшуулах юм байна.
Д.Ундрах 24tsag.mn