Автобусуудыг хийгээр цэнэглэх станц байгуулна

Агаарын чанарын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан энэ сард бүсийн тулгуур төв хотуудад бүсчилсэн сургалт зохион байгуулахаар болжээ. Мөн агаарын чанарыг сайжруулах тулд айл өрхүүдийг боловсруулсан түлшээр хангахаар түлшний нөөц бүрдүүлэх, дэд бүс буюу зуух хэрэглэдэг бүсэд хамрагдах айлуудын тоо, зуухны төрлийг энэ зундаа батлан нарийвчлан тогтоох юм байна. Тэгснээр ирэх сараас дээрх бүс дэх айлуудын зуухыг сольж эхлэхээр төлөвлөжээ. Түүнчлэн автобусуудыг хийгээр цэнэглэх станц шинээр найман байршилд байгуулахаар болжээ. Одоогоор Ботаникийн цэцэрлэг, Дэнжийн мянга орчмын зарим айл өрх, сургууль, цэцэрлэг, байрны халаалтыг төвлөрсөн дулаан хангамжид холбох инженерийн шугам сүлжээний ажлыг хийж эхэлжээ.
Д.Ундрах 24tsag.mn