БНСУ-ын Ерөнхийлөгчийн ах авилгын хэргээр байцаагдаж байна

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Мён Бакийн ах И Сан Дыкийг тус улсын Дээд прокурорын газарт өчигдрөөс эхэлж байцаалт авч эхэлжээ. Орон нутгийн банкуудын хууль зөрчсөн үйл ажиллагааг мөрдөн шалгахад нь хориг тавиулж, хариуд нь их хэмжээний авилга авсан хэрэгт түүнийг буруутгаж байгаа аж. Үүнд, Solomon Savings банкаас 2007-2010 онд 600 сая вон, Mirae Savings банкаас мөн хууль бусаар мөнгө авсан гэж хуулийн байгууллага үзжээ. Solomon Savings банкны удирдах зөвлөлийн дарга асан Лим Сокийг энэхүү хэрэгт холбогдуулан энэ оны тавдугаар сарын 15-нд саатуулсан бол, хөрөнгө мөнгөний эх үүсвэргүй болсноос банк нь үйл ажиллагаагаа зогсоожээ.
Д.Ундрах 24tsag.mn