Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хүнд даацын болон даац хэтрүүлсэн машиныг оруулахгүй байх шийдвэр гаргасан.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд хүнд даацын болон даац хэтрүүлсэн машиныг оруулахгүй байх шийдвэр гаргасан. Тиймээс нийслэлийн захын таван байрлалд автомашины жинг шалгах төхөөрөмжийг ирэх аравдугаар сараас сууурилуулахаар болсон байна. Үүнд зориулж Авто тээврийн газраас 600 сая төгрөг гаргахаар болжээ. Улаанбаатар хотос зүүн тийш, Налайхын цаана Тэрэлжээс салдаг уулзвар, Чойр руу явдаг Хоолтын даваа, урд чиглэлд Өлзийт хороолол, мөн цанын бааз буюу Хүй долоон худагт, хойшоо 61-ийн гарамд замын хяналтын жин тавих гэнэ.
Ц.Болор