Хүний хөгжил” сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд
олгогдох сая төгрөгийн сүүлийн 340 мянган төгрөгийг зарим аймгаас эхлэн
хэсэгчлэн олгож байна.

“Хүний хөгжил” сангаас ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгогдох сая төгрөгийн сүүлийн 340 мянган төгрөгийг зарим аймгаас эхлэн хэсэгчлэн олгож байна. Ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх сая төгрөгийг өнгөрсөн сард багтааж олгох байсан ч “Хүний хөгжил” сангийн орлого бүрдүүлэлтээс болж хойшилсон юм. Эхний ээлжинд Архангай, Дархан-Уул, Дундговь аймгуудад 340 мянган төгрөгийн санхүүжилтийг хийсэн байна. “Хүний хөгжил” сангаас зорилтот бүлэгт олгож буй сая төгрөгийн хоёр дахь 330 мянган төгрөгийн санхүүжилтийг улсын хэмжээнд бүрэн хийсэн гэх ч зарим банкны салбарт санхүүжилт ороогүй байна. Харин эх орны хувь, хишиг болох сар бүрийн 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдийн тоог Сангийн яам Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай тооцоо нийлж гаргах аж.
Ц.Болор