Д.Медведев Курилын арлуудаар айлчилна

ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведев Өмнөд Сахалинскт болсон Курилийн арлуудын нийгэм эдийн засгийг хөгжүүлэх хөтөлбөрийн хуралдааны үеэр тус арлуудаар айлчах бодолтой байгаагаа мэдэгдлээ. Энэхүү арлууд нь Сахалины чухал хэсэг тул ОХУ-ын Засгийн газрын гишүүдийн айлчлал үргэлжилсээр байх болно хэмээн тэрбээр онцолсон байна. Өмнө нь 2012 онд Курилд айлчилж дэд бүтэц, эдийн засгийн хөгжилтэй нь танилцаж байжээ.
Д.Ундрах 24tsag.mn