Мадонна тэргүүтэй супер оддыг оролцуулсан жүжигчилсэн тоглол болно

Хөгжмийн ертөнцийн түүхэн дэх хамгийн том үйл явдал Лондоны олимпийн үеэр болох гэж байна. Английн олимпийн хорооны удирдлага энэ шоунд ихээхэн анхаарал хандуулж буй бөгөөд тоглолтыг тухайн үед нь дэлхий дахинд шууд дамжуулах аж. Зохион байгуулагчид олимпийн тоглолтын үеэр “Rolling Stones”,-д Рол Макартни, Мадонна тэргүүтэй супер оддыг оролцуулсан жүжигчилсэн тоглолт хийхээр төлөвлөжээ. Энэ шоу тоглолтыг хөгжмийн ерөнцийн түүхэн дэх хамгийн том, дахин давтагдашгүй үйл явдал болгохын тулд “Pink Floyd”, “Take That, “Spice Girls”, “Led Zeppelin” зэрэг хамтлагийг нэгэн тайзнаа гаргаж, Стив Уондер, Жэй Зэт нарыг татан оролцуулахаар хэлэлцээр хийж байгаа аж.
Олимпийн тоглолтоос олсон ашгийг халамжийн төвүүдэд хандивлахаар төлөвлөжээ.
Д.Ундрах 24tsag.mn