“Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сургалт болж байна

ЭМЯ, Италийн төрийн бус АИФО байгууллага болон тус байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас санаачлан “Хамт олонд түшиглэсэн сэргээн засалт ба сэтгэцийн эрүүл мэнд” сэдэвт сургалт Сэргээн засалтын үндэсний төвд өчигдрөөс эхлэн зохиогдож байна. Энэхүү сургалт маргааш хүртэл үргэлжилнэ. Сургалтад Италийн төрийн бус АИФО байгууллагын Сэтгэцийн эрүүл мэндийн төслийн зохицуулагч Клара Ди Дио болон АИФО байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын менежер Л.Энхбуянт нар оролцож байгаа юм. Мөн Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, ЭМШУИС-ийн сэтгэцийн тэнхимийн багш нар оролцож, дүүргүүдийн өрхийн эмч, “Тэгш дүүрэн” хөтөлбөрийн зохицуулагчдад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэцийн өвчтэй хүний эрх, хамт олонд түшиглэн сэргээн засах хандлагын талаар хичээл зааж, зөвлөгөө өгч байна.
Д.Ундрах 24tsag.mn