Монгол дэлхийн шатарчдын чансаагаар 59 дүгээрт жагсав

Дэлхийн шатрын холбоо шатарчдын чансааг шинэчлэн гаргажээ. Дэлхийн шатарчдыг чансаагаараа Норвегийн их мастер М.Карлсен тэргүүлж байгаа бол түүний араас Арменийн их мастер Л.Аронян жагсчээ. Гуравдугаарт Оросын их мастер В.Крамник багтсан байна. Харин дэлхийн шилдэг 100 эмэгтэй шатарчдыг Унгарын их мастер Ю.Полгар тэрүүлж, Хятадын их мастер Хоу Ифань удаалсан байна. Словенийн А.Музычук шинэчилсэн чансаагаар гуравдугаарт жагслаа. Манай их мастер Б.Мөнгөнтуул дөрвөн балл алдаж 2447 чансаагаар 40 дүгээрт эрэмбэтэй болов. Дэлхийн 147 орныг ОХУ 2748 чансаагаар магнайлан, Украин 2697-гоор удааллаа. Тэгвэл Монгол 2407 үзүүлэлтээр 59 дүгээрт жагсав.
Д.Ундрах 24tsag.mn