
Германы Serengeti амьтны хүрээлэнд ирсэн эхдээ хаягдсан бяцхан имж олон нийтийн анхаарлыг татаад байна. Төрөөд хэдхэн хонож байхдаа эхдээ хаягдсан имжийг амьтны хүрээлэнгийн ажилтнууд сүүгээр угжин тэжээж байгаа юм. Түүнийг эхийнхээ уутнаас санамсаргүйгээр унасан байх гэж таамаглаж байгаа юм. Бяцхан имжид Серена гэдэг нэр өгчээ.








Б.Баяр