Дэслэгч Д.Ганзоригийг 982.800 төгрөгөөр торгожээ

Нийслэлийн Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх тасгийн хэрэг бүртгэгч, цагдаагийн дэслэгч Д.Ганзоригийг тус дүүргийн шүүхээс мөрийтэй тоглоом тоглуулахыг зохион байгуулсан гэх үндэслэлээр 982.800 төгрөгөөр торгожээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн дээрх шийтгэлийг оноожээ. Д.Ганзориг, Ш.Эрдэнэтуяа нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд “Орлёнок” сургуулийн өргөтгөлийн байрыг найзаасаа түрээслэн биллярд ажиллуулж байхдаа уг байранд мөрийтэй тоглоом зохион байгуулсан байна.
Д.Ундрах 24tsag.mn