ОХУ-д Мадоннагийн фитнес-клубын салбар нээгдэнэ

Дуучин Мадонна өөрийн бүжигчдийн хамт ирэх сарын 6-нд Москва хотын төвд фитнес клубээ албан ёсоор нээх гэж байна. "Hard Candy" нэртэй энэ салбар нь 3500 квадрат метрийг эзэлсэн маш том талбайтай юм байна. Дотор нь бүжгийн студиуд, бассейн, SPA, боксын дэвжээ, йогоор хичээллэх танхимууд байгаа аж. Москвагийн энэхүү салбар нь өнгөрсөн арванхоёрдугаар сараас туршилтын журмаар ажиллаж эхэлсэн байна.
Мадоннагийн фитнесклубын сүлжээ Европ, Ази тивд олон салбартай юм.
Д.Ундрах 24tsag.mn