зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулгын санаачилсан хуулийг боломжгүй гэж үзжээ

2012-7-04
0
ЖИРГЭХ
Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, дараах асуудлыг шийдвэрлэжээ.  
•    Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтлоо.
    zsgbig1Өнөөдөр Засгийн газрын хуралдаан болж, дараах асуудлуудыг шийдвэрлэжээ.

•    Нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн 18 хүртэлх насны хүүхдэд сар бүр 15 мянга, 18 ба түүнээс дээш насны гишүүнд сар бүр 10 мянган төгрөгийн тэтгэмж олгож байхаар тогтлоо.
•    Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батлагдсан төсвөөс гадуур зардал гаргахгүй байх, төсвийн орлого, зарлагаа нэмэгдүүлснээр төлөвлөгдсөн орлого тасарсан нь улсын төсвийн орлогын төлөвлөгөөг таслах үндэслэл болохгүй учир орлогыг бүрэн төвлөрүүлэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
•    Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлыг хангах зарим арга хэмжээний талаар хэлэлцэн тогтоол гаргалаа. Манай улс 2010 онд Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлагын олон улсын баталгаажуулалтад орж, санаачлагыг хэрэгжүүлэхээр ажиллаж байсан “нэр дэвшигч” орноос “шаардлага хангасан” 4 дэх орон болсон байна. Мөн өнгөрсөн онд энэ санаачлагын Олон улсын удирдах хорооны даргын нэрэмжит шагнал хүртжээ.
•    Газрын тосны хайгуулын Матад-ХХ талбайд Газрын тосны газар, “Петро Матад” компанитай байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээний хугацааг 5 жилээр сунгалаа. Анх гэрээ байгуулахдаа 5 сая ам.долларыг хайгуулд зарцуулахаар тохирсон байсан бол өнөөдрийн байдлаар 40 орчим сая ам.доллар зарцуулаад байна.
•    Энэ оны зургаадугаар сар хүртэл хугацаанд гарсан аюулт үзэгдэл, ой, хээрийн болон обьектийн түймэр, мал, амьтны халдварт өвчний улмаас Хэнтий, Төв аймаг, Хил хамгаалах ерөнхий газарт учирсан хохирлыг арилгах, сэргээн засварлах, энэ оны эхний хагас жилд гамшгийн голомтод ажилласан аврагч, албан хаагчид, иргэдийн томилолт, урамшуулал зэрэгт шаардагдах 1 тэрбум гаруй төгрөгийг нөөц сангаас гаргахаар тогтлоо.
•    Улирлын чанартай төсвийн орлого, зарлагын зөрүүг нөхөх зорилгоор Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт эргэн төлөгдөх нөхцөлтэй 2 тэрбум 500 сая төгрөгийн төсвийн зээл олгохоор тогтов.
•    Булган аймгийн Татварын хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 11 айл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, БЗД-ийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололд байрлалтай 401 дүгээр байрны 9, 41, 52 тоот, 403 дугаар байрны 33, 43, 63, 78 тоот, 404 дүгээр байрны 52 тоот, Байшин үйлдвэрлэх комбинатын ажилчдын орон сууцны 5, 16Б, 36 тоот,  СХД-т байрлалтай Бөөний худалдааны болон Батлан хамгаалахын нийтийн байрны 9-1, 28-30 тоот, Говьсүмбэр аймгийн Хүнс, хөдөө аж ахуй, жижиг, дунд үйлдвэрийн газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 8 айл, Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айл, “Алтай-Улиастайн эрчим хүчний систем” төрийн өмчит хувьцаат компанийн охин компани болох “Есөнбулаг” компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй 1 айлын орон сууцыг тус тус орон суугчдад нь хувьчлахыг зөвшөөрлөө.
•    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн сард БНХАУ-ын Бээжин хотноо Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдаанд оролцсон дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.
•    УИХ-ын гишүүн Д.Кёкүшюзан Батбаярын санаачлан боловсруулсан Ашигт малтмалын хайгуулын зарим тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай төсөл, гишүүн Л.Гүндалайн санаачлан боловсруулсан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дэмжих боломжгүй хэмээн уламжлахаар болов.
•    Лондонгийн олимпоос медаль хүртсэн тамирчин, дасгалжуулагчийг урамшуулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Х.Баттулга санаачлан боловсруулсан байна. Энэ онд спортын төвлөрсөн арга хэмжээний зардлыг 10.2 тэрбум, үүний дотор шагналын зардлыг 2 тэрбум төгрөг байхаар УИХ-аар батлуулсан. Батлагдсан төсөвт тусгагдаагүй аливаа арга хэмжээ, төслийг батлан хэрэгжүүлэх нь Төсвийн тухай хуульд нийцэхгүй тул төслийг дэмжих боломжгүй гэж үзлээ.
•    Эрүүл ахуйн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцээд зарчмын хувьд дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
•    “УБТЗ” нийгэмлэгийн Ерөнхий хорооны 5 дугаар хуралдаанаас нийгэмлэгийн дансанд байгаа төмөр замын Чойр, Сайншанд, Замын-Үүд, Зүүнхараа өртөөний эмнэлгийг төрийн өмчид үнэ төлбөргүй шилжүүлэх шийдвэр гарсантай холбогдуулан дээрх эмнэлгүүдийг хүлээн авах боллоо.
•    Боловсролын салбарт БНСВУ-тай 2015 он хүртэл хамтран ажиллах Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг дэмжлээ. Хэлэлцээрийн дагуу 2012-2015 онд жил бүр 15 монгол оюутан суралцах юм. Мөн дээд боловсролын болон судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагаа эрчимжиж, багш, судлаач солилцох зэрэгт ахиц гарах юм байна.
•    “Багануур”, “Шивээ-Овоо” компанийг агаарын бохирдлын төлбөрөөс бүрэн чөлөөлж, нэр бүхий 21 аж ахуйн нэгжийг төлбөрөөс хөнгөлөхөөр шийдвэрлэлээ.
•    “Олон улсын цахилгаан холбооны байгууллагын нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн дүрэм, Конвенци”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
•    Монгол циркийг үндэслэн байгуулагч, гавьяат жүжигчин Ж.Раднаабазар, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Цэндийн /Өвгөөдэй/ Дамдинсүрэн нарын мэндэлсний 100 жилийн ойг энэ онд тэмдэглэхээр тогтов.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.190.18)
    Мянгуужингын үлгэр
    2020 оны 07 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    5 цаг 23 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    5 цаг 33 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 12 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    6 цаг 24 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    6 цаг 39 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    6 цаг 46 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 14 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК