“Онцгой үеийн шуурхай байдал” сэдэвт сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яам Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран болзошгүй, онцгой байдлын үед аймаг орон нутгаас шуурхай мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагаар өгөх тухай сургалтыг ЭМЯ-нд эхлүүллээ. Тус сургалт өнөөдөр, маргааш үргэлжлэх бөгөөд үүнд хилийн томоохон боомт, оношлогоо, эмчилгээний бүсийн төвтэй аймгуудын төлөөлөгч нар, Онцгой байдлын ерөнхий газар, Хилийн мэргэжлийн хяналтын газар, Байгалийн голомтот халдварт, өвчин судлалын төвөөс мэргэжилтнүүд оролцож байна.
Олон нийтийг хамарсан, эрүүл мэндийн ноцтой байдал үүсвэл хүн амын эрүүл мэндийг хэрхэн хамгаалж, иргэдэд түргэн тусламж үйлчилгээ хүргэх талаар хэлэлцэж буй сургалт ажээ.
Ц.Болор