БНСУ визнийхээ журмыг чангална

Сүүлийн үед БНСУ-д ажиллаж амьдардаг гадаадын иргэдийн үйлдэх гэмт хэргийн тоо ихсэж байгаа аж. Иймээс тус улсад ажиллаж амьдрах виз хүсэгчдэд тавих хяналт, шаардлага ирэх наймдугаар сарын нэгнээс өндөрсөнө гэж Солонгосын Гадаад явдлын яамнаас мэдээллээ. Ингэхдээ гэрээт ажилчны E-9, E-10, H-2 зэрэг виз хүсэгч нарт өндөр шаардлага тавих гэнэ.
Д.Ундрах 24tsag.mn