Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно.
Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи өмнөөс секундэд 5-10 метр. 26-28 градус дулаан байна. Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун болон төвийн нутгаар баруун хойноос, бусад нутгаар өмнөөс секундэд 5-10 метр. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 15-20 градус, Говь талын нутгаар 30-35 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.
Малчид ард иргэдийн анхааралд: Ойрын хоногуудад ихэнх нутгаар борооших тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.



















































