Өчигдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны УИХ-ын сонгуульд суудал авсан намын дарга нартай уулзжээ.

Өчигдөр ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 оны УИХ-ын сонгуульд суудал авсан намын дарга нартай уулзжээ. Сэтгүүлчдэд хаалттай болсон энэ уулзалтанд АН-ын дарга Н.Алтанхуяг, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат, МАХН-ын дэд дарга Ч.Улаан, ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал, ИЗНН-ын дарга С.Оюун, С.Дэмбэрэл нар оролцсон гэж эх сурвалж хэллээ. Энэ үер ерөнхийлөгч намын төлөөллүүдтэй эрх нь дуусаагүй байгаа УИХ-ын чуулганыг хааж, шинэ гишүүдийг тангараг өргөх ажлыг яаравчлах талаар ярилцсан байна. Харин энэ уулзалтанд УИХ-д 30 гаруй суудал аваад байгаа МАН-аас нэг ч төлөөлөл ирээгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Т.Гэрэл