Эмнэлгүүдийн туршилтын гэрээ байгууллаа

Нийгмийн даатгалын ерөнхий газраас санаачлан эмнэлгүүдтэй байгуулах даатгалын гэрээг шинэчлэн турших үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн дөрвөн эмнэлгийг сонгон гэрээ байгууллаа. Үүнд, Улсын клиникийн төв эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, “Ачтан” эмнэлэг багтжээ. Энэхүү туршилтын гэрээ нь нэг жилийн хугацаанд хэрэгжих юм. Гэрээг ийнхүү шинэчилснээр эмнэлэгийн тусламж, үйлчилгээ даатгуулагчид чанартай хүрэх, мөн даатгуулагч эрүүл мэндийн даатгалын тусламж үйлчилгээний талаарх мэдээллийг цаг алдалгүй хүлээн авч, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үндэс суурь болох юм.
Д.Ундрах 24tsag.mn