
Лондоны олимпийн нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр хүндэт зочин дагуулж явах эрхтэй юм. Тэгвэл энэ жил бэртлийн улмаас энэ удаагийн олимпийг өнжиж байгаа хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган болон Гандандтэгчэлин хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц нар ерөнхийлөгчийг дагалдан зуны олимпийн нээлтийн ёслолыг үзэхээр болжээ. Хамба Д.Чойжамц “Дэлхийн хүн бүр үзэх хүсэлтэй наадам бол олимп юм.
Тиймээс үүнийг төрийн тэргүүнтэйгээ хамт сонирхоно гэдэг барагтай хүнд олдохгүй хувь заяа тул баяртай хүлээж авсан. Хорвоо дээр атьдарч байгаагийнхаа хувьд дуртай дургүй гэлтгүй юу л үз гэнэ, бүгдийг үзчихээд ирнэ гэж бодож байна ” гэжээ.
Ц.Болор