Өнөөдөр 2008-2012 оны УИХ-ын чуулганы хаалтын ажиллагаа болохоор зарлагдаад байна.

Өнөөдөр 2008-2012 оны УИХ-ын чуулганы хаалтын ажиллагаа болохоор зарлагдаад байна. УИХ-ын хэвлэлийн албанаас хаалтын ёслол 11 цагт болох магадлалтай байгааг мэдээллээ. Мөн өнөөдөр СЕХ-ноос ерөнхийлөгчид 2012 оны УИХ-ын сонгуулийн дүнг танилцуулах чиглэлтэй байгаа. Тиймээс тун удахгүй шинэ парламентын гишүүд тангараг өргөх бололтой.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр УИХ-д суудал авсан намын дарга нартай уулзаж хаврын чуулганыг яаралтай хааж, шинэ танхимыг бүрдүүлэх хэрэгтэй гэсэн чиглэл өгөөд байсан юм.
Б.Баяр