Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгджээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад иргэд, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 33 үйлдэл бүртгэгджээ. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, 26 хэргийн эзэн холбогдогчийг нь тогтоон үргэлжлүүлэн шалгаж байна. Уг хоногт нийслэлд бусдын биеэд гэмтэл учруулах нэг, хулгайлах найм, дээрэмдэх нэг, танхайрах хоёр гарчээ. Мөн зам тээврийн 29 осол бүртгэгдэж, 18 хүн эрүүлжүүлэгдсэн байна. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн 269 хүнийг эрүүлжүүлжээ.
Б.Чимэг