“Шинэ Ази майнинг групп” ХХК-д ДЦС барих зөвшөөрөл олгожээ

Эрчим хүчний зөвлөлийн ээлжит хуралдаанаар “Шинэ Ази майнинг групп” ХХК-д Завхан аймгийн Тэлмэн суманд 60 мВт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл олгожээ. Станц баригдсанаар дизель болон сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй тус аймаг болон Говь-Алтай аймгийн хэрэглэгчдийг цахилгаанаар найдвартай хангах, цаашлаад төрийн эрчим хүчний хэрэглэгчдэд цахилгаан нийлүүлэх боломжтой болох аж. Энэ нь эрчим хүчний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасны дагуу Концесийн тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн дэмжсэн зөвшөөрөл юм.
Д.Ундрах 24tsag.mn