"Лондон-2012" олимпид зориулж марк бүтээлээ

Өчигдөр "Лондон-2012” зуны олимпийн 30-р наадамд зориулан Монгол шуудан компаниас шуудангийн марк гаргасан байна. Олон улсын олимпийн хорооноос марк бүтээх тусгай зөвшөөрлийг тус компанид өгсөн ба хоёр нэрийн марк гарсан ажээ. Энэхүү маркин дээр Лондон хотын алдартай барилгууд, тээврийн хэрэгсэл, алсыг харагч, спортын зарим төрлүүд, Лондонгийн олимпийн наадмын лого зэргийг дүрсэлсэн байна. Түүнчлэн зураач Ч.Бат-Эрдэнэ, дизайнер Б.Дамдинбазар нар ажилласан уг маркийг Лондон хотноо болох олон улсын маркийн үзэсгэлэнд байрлуулахаас аж. Улмаар ОУОХ-ны болон МҮОХ-ны музейд дурсгал болон хадгалан авч үлдэх юм."Монгол шуудан” ТӨХК хамгийн анх 1964 оны олимпийн наадамд зориулж марк
урлаж байсан бөгөөд түүнээс хойш 12 зуны олимпийн наадмын маркийг
бүтээжээ.
Д.Ундрах 24tsag.mn