Энэтхэгт сүүлийн үед хэт их устай бороо орж байгаагаас үерийн гамшиг нүүрлээд байна. Тус улсын ерөнхий сайд Манмохан Синий хэлж байгаагаар үерийн улмаас 95 хүн амиа алдаж, хоёр сая гаруй хүн гэр оронгүй болоод байгаа аж. Ялангуяа нутгийн хойд хэсэгт амьдардаг газар усны түвшин улам бүр ихэсч 2000 гаруй тосгон үерт автсан байна. Энэтхэгт зургаа, долоон сард бороо их ордог ч энэ жилийн тунадасны хэмжээ харьцангуй их байгаа гэв. 2012 онд Энэтхэгт 236 хүн үерийн усанд осолдож амиа алдаад байна.





