Хараагүй хүмүүст зориулсан систем зохион бүтээжээ

Японы мэдээллийн технологи, харилцааны хүрээлэн “Fujitsi” компанитай хамтран хараа муутай, хараагүй хүмүүст барилга, байгууламж дотор зүг чигээ олоход нь туслах систем зохион бүтээжээ. Энэхүү систем нь үндсэн станц болон үүрэн станц, компьютер эсвэл “Android” үйлдлийн системээр ажилладаг гар утаснаас бүрдэх аж. Үндсэн станц нь UWB технологийн дагуу тухайн хүний байршлыг тодорхойлон, мэдээллийг нь үүрэн станц руу дамжуулах бөгөөд үүрэн станц нь хэрэглэгчийн гар утас эсвэл компьютер руу нь илгээнэ. Компьютер, гар утсанд суурилуулсан программ нь координатыг уншин, хаашаа явах, аль чиглэл рүү эргэх зэргийг мэдээлэх үүрэгтэй. Тус системийг Ёкохамад болсон “Wireless Technology Park” үзэсгэлэнгийн үеэр танилцуулсан бөгөөд орон сууц, эмнэлэг, номын сан, захиргааны байгууллага, худалдааны төвүүдэд суурилуулах боломжтой аж.
Д.Ундрах 24tsag.mn